Монголын рок поп ертөнцөд телевизийн шоугаар мэндлэн гарсан "Анемоне" хамтлаг 25ТВ-ийн "Making the Band" шоунаас төрөн гарсан анхны хамтлаг билээ. Одоо тэд араасаа "Extacy", "Mixx" гэсэн дүү хамтлагтай болжээ. 

Олон нийтийн дунд тус шоунаас гарсан хамгийн сайн хамтлагаар нэрлэгддэг "Анемоне"-ий охид сүүлийн үед төдийлөн шинэ уран бүтээл гаргаагүй байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр тэд "Always Young" дуугаа тун удахгүй үзэгч олондоо цацна гэж мэдээлжээ.

Ямартаа ч Яргуйжин цэцгийн нэртэй цэцэг шиг охид анх телевизийн шоунаас хамтлагаа бүрдүүлснээс хойш одоо залуу уран бүтээлчдийн нэгэн төлөөлөл болж чаджээ.