Мэргэжлийн боксын International boxing organization холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан ширүүн өрнөж, 12 раундад гавьяат тамирчин Н.Төгсцогт ялалт байгууллаа. Энэ түүний мэргэжлийн боксын рингэнд байгуулсан 11 дэх дараалсан ялалт юм.

Тулаан 17.000 хүний суудалтай алдарт “Barclays center” ордонд болсон бөгөөд 700 орчим монголчууд Төгсөөгөө уухайлан дэмжжээ. Н.Төгсцогт маань Доминиканы боксчин Клаудио Маррерог ялснаар IBO холбооны 57 кг-ын жингийн аварга болоод зогсохгүй WBC холбооны аваргын төлөө тулалдах эрхтэй болов. Н.Төгсцогт WBC холбооны чансааны тавдугаарт бичигдэж байгаа юм.

Б.Жаргал

24tsag.mn