"Мисс интернэшнил-2007” тэмцээний ялагч Г.Гэрэлчулуун мисс гэдгээсээ илүү  “Тусгай салаа” кинонд Номин гэх тусгай салааны ахлагчийн дүрээр олноо танил болсон билээ.

Үзэсгэлэнтэй, ялдам, хүүхдэрхүү төрхтэй хөөрхөн бүсгүйд  харц чулуудах харчуудын цуваа тасрахгүй болсон гэдэг. Сайхан бүсгүйг улс төрч, баян бизнесмэн, казак залуу гээд тун ч олон харчуудтай нэр холбогдож байсан бол тэр сонголтоо хийсэн бөгөөд саяхан үрийн зулай үнэрлэн охинтой болжээ. Тэрээр нас ойролцоо нэгэн бизэесмэн залууг амьдралынхаа ханиар сонгосон бөгөөд түүний хайрыг булаасан залууг Онон гэдэг аж.

Ийнхүү сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр алаг хөөрхөн охинтой болсонд нийт уншигчдынхаа өмнөөс аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.