Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадынхотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.