Сайн байцгаана уу? Хаанаас эхлэх ёстойгоо мэддэггүй ээ. Би гэдэг хүн одоо 28 нас хүрч байгаа төрийн албанд ажилладаг бүсгүй . Сэтгэлд одоо хүртэл орших түүнтэйгээ би 2011 онд учирч билээ.

Бид 2 хоёр жил хиртээ үерхээд 2013 онд тэр минь Солонгос гэх орныг зорин явсан юм. Би явуулахгүй гэж их хичээсэн даанч ээжийнхээ үгэнд орон намайг орхин явсан. Түүнийгээ явуулан ганцаар үлдэх надад маш их хэцүү байсан . Байнга л хоорондоо утсаар ярьна чатлана тэгсээр жилийн дараа тэр минь ирсэн. Түүндээ тэврүүлэх эрхлэх үнэхээр сайхан байсан. 14 хоночоод буцаад л явсан ахиад холоос 2 бие санана уйлна хардана хэрэлдэнэ . Бид ярилцан ирэхээр нь хүүхэдтэй болох талаар ярилцан төлөвлөж тэр минь жилийн дараа ирж төлөвлөсөн ёсоор хүүхэдтэй болж ахиад л би ганцаар хүүхдээ тээгээд үлдсэн .
Харамсалтай нь 2015 онд бидний хүүхдийг бурхан буцаагаад авчихсан 7 сар хүртэл хэвлийд минь торниж их л аз жаргалыг мэдрүүлчихээд бид 2 н хэнд ч тэврүүлэхгүйгээр явчихсан . Тэр бүх зовлонг хэрхэн давж гарсанаа одоо болтол санахгүй юм тэр минь ирж 14 хоног болчихоод буцаад явсан даа. Биеэ тэнхрүүлээд араас нь явах гэж байсан боловч ээж минь хүнд өвдөн явж чадаагүй ээ. Тэгээд л бид улам их марган хэрэлдэж намайг орхиод явсан түүндээ гомдон салахаар шийдэн бид салцгаасан. 
Тэгээд шинэ ажилд орж завгүй өдрүүдийг өнгөрөөн өдөр хоног хурдан өнгөрсөөр нэг мэдсэн 2019 он болчихжээ. 
Одоо хүртэл би түүнийгээ маш их санах юм. Ганц удаа хоолойг нь сонсохсон гээд л. Бидний харьцаа бүтэхгүй гэдгийг мэдэж байгаа ч ганцхан л удаа тэврэхсэн гэж мөрөөдөх юм даа. Тэр минь одоо солонгост байгаа бас л ганц бие . Би түүнийгээ мартах ёстой юу ? Шинээр харилцаа эхлүүлэх гэж хичээсэн ч бүтэхгүй юм билээ .