МАН-ын УЗ-ийн хурал өнөөдөр 14:00 цагт товлогдсон. Хуралдаанаар УИХ-ын даргаар хэнийг томилох эсэхийг хэлэлцсэн байна. Улмаар Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг Ерөнхий сайд санал болгосноор Удирдах зөвлөлийн олонхи дэмжлээ. 

Уг асуудлыг УИХ-ын харъяа байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.