Зөвөлгөө өгөөч өөрийгөө яавал голохоо болих вэ? Бүхий л зүйлд өөрийгөө буруутгаж голоод байх боллоо бас сэтгэл санаагаа яаж засах вэ ???

Би одоо 20той ганц бие ээж, хүү маань ой хүрэх гэж байгаа. Би хүүгийнхээ ааваас салаад бараг жил болсон. Энэ хугацаанд түүнийгээ байнга бодоод байх юм. Уг нь намайг хүүтэйгээ орхиод явсан хүнийг бодох ёсгүй байх тийм үү, ажил хийгээд харих бүртээ сэтгэлээ онгойлгоно гэж гэрлүүгээ алхдаг. Одоо энэ нь бүр хэвшил болж байнга алхана түүнээс илүү намайг гэх гэр бүл минь байсаар байхад яагаад бодоод байгаа юм болоо. Яаж бодохоо болих вэ. Өөр нэгэн ч байхгүй дэндүү ганцаардаад байгаа юм болов уу ? Яавал бодохоо болих вэ зөвлөөч.