​Сайн байна уу? Би 27 настай бүсгүй байна. Саяхнаас нэг залуутай учирсан юм. Их даруу төлөв, байгаа төрх хийж байгаа ажил энээ тэрээ гээд ер нь бол боломжийн.

Гэтэл нэг асуудал байгаа нь тэр залуу оюутан байхдаа найзуудтайгаа дарвиад нөгөө юмандаа вазелин шахуулж байсан юм байна. Тийм зүйл харахаар юун хүсэл оргилох шууд л шижиг хүрмээр. Тэгээд яагаад ч юм тэрний энэ үйлдэл нь нэг сонин санагдаад. Эмэгтэй хүн бүр ийм том юманд дуртай гэж боддог ч гэнэ үү… Өмнө нь уулзаж байсан бүсгүй нь тийм аймар том юманд дуртай байсан байх л даа. Гаднаа нээх даруухан юм шиг мөртлөө яах гэж ингэж өөрийгөө зэрэмдэглэсэн юм бол гэж бодоод байх юм. Одоо уулзаад сууя гэхээр ерөөсөө уулзахыг ч хүсэхгүй байна. Над руу яагаад уулзах дургүй байгаа юм гэж мсж бичээд л байна. Ямар чиний наад юмыг чинь бодохоор ой гутаад байна гэлтэй биш… Ер нь эрчүүд яагаад эрхтэндээ вазелин шахуулдаг юм бэ? Тийм зүйл шахуулахаар эмэгтэй хүн улам дурладаг гэж хаанаас сонссон юм бол. Эсвэл тийм эмэгтэйчүүд тийм олон байдаг юмуу. Найз хүүхнүүдээсээ асуухаар бүгдээрээ л дургүй гэх юм…