Их найрагчийг Өнжүүлийн уулст нь нутаглуулна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгсч Монголын утга зохиолд, урлаг, соёлын ертөнцөд хүнд гарз тохиов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар их найрагчийг эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэха газраас байгуулан ажиллаж байгаа ажээ. 

Ард түмний хайртай найрагчтай маргааш буюу хоёрдугаар сарын 11-ний өглөө 07-09 цагт УДЭТ-т салах ёс гүйцэтгэх юм байна. Найрагчийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүлд нь нутаглуулах ажээ.