​Сайн байцгаана уу, би энэ сайтын байнгын уншигч, эндээс өөртөө хэрэгтэй мэдээ мэдээллийг авдаг. Харин энэ удаа би өөрийн амьдралд болоод байгаа зүйлийг бичиж сэтгэлээ бага ч болов онгойлгох гэсэн юм.

Би 30 настай нөхөр хүүтэйгээ амьдардаг. Оюутан байхдаа сайхан хайраар учраад нэг гэрт орж арваад жил боллоо. Хэний ч оролцоогүйгээр амьдралаа босгож хүнээс дутахгүй л явна. Нөхөр маань гайгүй ажил хийдэг, царай зүс, зан ааш гээд ер нь бол бүх зүйлээрээ дажгүй залуу. Тийм болохоор ч юмуу янз бүрийн хүүхнүүд залгаад салахгүй юм. Тэр өвөл хүү маань айхтар ханиад хүрч гэрээр эмчилгээ хийлгэсэн юм. Би ээлжийн ажилтай байсан болохоор гэртээ нэг өнжөөд ажил дээрээ нэг хонодог байлаа. Нөхөр нэг таньдаг хүнээрээ дамжуулж хүүхдэд тариа хийх сувилагч олжээ. Тэгээд л орой ажил дээрээсээ утсаар ярихад нөгөө сувилагчаа дөхүүлж өгч байна, таксинд суулгаж байна нтр гэдэг л байсын. Би огт юм бодсонгүй. 10 хоног өдрийн нэг удаа тариа хийснийх нь төлөө хэрээс хэтэрсэн мөнгө төлсөн байхад нь ч би тоосонгүй. Харин шинэ жилээр байгууллагынхаа баярт оролцоод согтчихсон ирсэн юм. Ирээд шууд л унтаад өгсөн. Би харин яагаад ч юм утсыг нь санаандгүй үзчихлээ. Гэтэл нэг хүнтэй бичилцсэн мессежээ устгаагүй байжээ. 5 цагаас баяр нь эхэлнэ гээд байдгаараа гоёод, яараад явсан нөхөр маань нэг хүнийг хамт гадагш гаръя, нэг газар сууя гэж нилээн шаргуу гуйсан байх юм. Залгаад үзтэл нэг хүүхэн утсаа аваад айлгүйтээд дуу аялаад, аймаар нялуун хоолойгоор “дуугар л даа, яагаад дуугарахгүй байгаан нтр гээд маяглаж өгдгийм даа. Өөрөөс нь асуутал хүүд тариа хийж өгсөн сувилагчтай НАЙЗУУД болсын илүү дутуу юм байхгүй гээл тас гүрийгээл өнгөрлөө. Хэд хоног хэрүүл уруул нус нулимс болоод намжлаа.

За ингээл есөн шидийн хүүхнүүд өөр лүү нь ч ярьж өөрөө ч ярьж, янз бүрээр илэрсээр байлаа. тэр бүхнийг бичие гэвэл энэ шөнө богинодох байхаа. Өөрөө бол над юу ч хүлээж байгаагүй, улаан цайм утсан дээрээс нь янз бүрийн юм гарч ирсээр байтал гүрийгээл дуусна. Сувилагчаас өмнөх хойдох ч хүүхнүүдийг би одоо хүртэл учрыг нь олоогүй. Яг хэн байсан бэ, яагаад ийм олон жил огт харьцаагаа таслахгүй багаад байгааг би ойлгоогүй. Баригдах болгондоо дахиж хэзээ ч ийм юм болохгүй, над чамаас өөр хүн байхгүй гэж ам өчиг өгдөг. Хамгийн гол нь тэд нар нь явалддаг үгүй нь ч мэдэгдэхгүй, би ч тийм юм олж харсангүй. Тэхдээ л утсаар азаартаад л байхын. Тэд нар нь тэгээд бүр эмэгтэй хүн хамгийн муу муухай ямар байдаг вэ тийм юмнууд шүү. Би өөрийгөө юугаараа ч бусдаас дутахгүй л гэж боддог.

Яг тэр хүүхнүүдтэй ямар харьцаатайг мэдэхгүй байгаадаа уур хүрээд бхын. Яах юм бээ энэ их зав зайгүй ажлын хажуугаар мөрдөөд дагаад явах арга байхгүй, хүнд хэлж сэтгэлээ онгойлгоё гэхэд хүнд итгэх аргагүй. Ганцаараа дотроо шаналаал явах юм. байсгээд л нэг хүүхний дугаар гараад ирнэ /ирсэн, гарсан/ бөөн л юм болно. Би ч тэсэхгүй элдвээр хэлнэ. Тэгээд үхтлээ зодуулна, эргээд эвлэрнэ, намайг зүв зүгээр байхад нь аймаар үгээр хэлээд байхаар чинь зодсон гэнэ. Би тэд нартай яагаач гүй, зүгээр л танилцсын, тэд нар өөрсдөө л залгаад байгаа юм шдээ, зүгээр л хаячаач, тэд нар надад ямар ч хамаагүй, ямар ч хэрэггүй… Нэг иймэрхүү тайлбар тавьсаар байгаад л мултарчихна. Эргээд гэмгүй хүнийг хардаж гүтгэсэн хэрэгт би өөрөө орно. Тэгээд л бие махбод, сэтгэл санаагаар хохироод үлдэнэ. Уул нь муудалцаж хэрэлдээгүй үед бол тэрнээс сайн хүн, халамжтай ханийг хаанаас ч хайгаад олохгүй. Саяхан нууц фэйсбүүк хаяг нь баригдаад, өчнөөн хүүхнүүдтэй харьцсан чат нь илэрлээ. Аймаар ноцтой юм бичээгүй байсан л даа. Гэхдээл яаж ийж байгаад ямар нэг хүүхэнтэй харьцсаар бхын. Нөгөөдүүлтэй нь яриад намжаахаар, цаадуул нь дугаараа сольчоод яриад байх юм.

Миний нөхөр тийм аймаар явдалтай залуу юмуу, эсвэл эр хүний төрөлх зангаараа сонирхол шохоорхлоо барьж дийлдэггүй юмуу. Үнэхээр зүв зүгээр байгаа бол би ч бас хардаж сэрдэж, хүнийг ч өөрийгөө ч зовоомооргүй л байхын. Гаргадаг муу муухай араншинг нь, энэ асуудлуудыг нь эцэг эхдээ хэлье гэхээр нөхрийнхөө нэр хүндийг бодох юм. Үр хүүхэддээ бас муу юм дуулгамааргүй байх юм. Бүр аргаа барахаараа өөр хүнтэй харьцаж жаахан айлгадаг юмуу ч гэж бодох юм. Тэгээд нөхөртөө хайртай, бүхнээс илүү зовж босгосон амьдралаа дээдлэх сэтгэл минь намайг бариад байх юм.

Ёстой мэдэх юм алга. Урьдынх шигээ бүхнийг тэвчээд, гэрийнхээ асуудлыг гэрээсээ гаргалгүй тэсээд л яваад байхуу? Нөхөр маань хэлж байгаа шигээ гэм зэмгүй гэдгийг би яаж мэдэх вэ? Үнэндээ тийм л байгаасай гэж бодож байна. Санал бодлоо харамгүй хуваалцаарай.