Би бас захиа бичмээр санагдлаа. Би одоо хайртайгаа суугаад 3н жил болж байна. Охин минь 8н сартай. 7н жил нэг ангид сурч байлаа. Манай хүн их дуугүй хүнтэй нээх юм яриад байдаггүй их даруухан.

Гадуур тэнэж алга болохгүй янз бүрийн хүнтэй орооцолдохгүй. Ер нь их амар. Гэвч ганц сул тал байна аа. Манай хүн их түргэн ууртай. Жил хагасын өмнө 5н сартхй жирэмсэн байхад минь манай найз гадуур гаръя гээд хамт гарваа тэгээд би жирэмсэн болохоор уугаагүй юм манай найз согтчоод л хумсаа будуулая гээд хорооллоор тэнэж өгөв. Тэгээд л би яг очих гэхээр л өөр тийшээ явчхаад байсын тэгээл манай хүний тэсвэр нь алдаад намайг ирж аймар алгадаж байсын. Дараагийн удаа харин өөрөө хэрүүл гуйгаад хий хардаад намайг чинь хүнтэй чатлаад байна гээд гар хугалах гэд мушгиад хуруу хойш нь түлхээд л боогоод зөндөө нүүрлүү алгадсан. Дараа нь дахиад л хүн оролдоод байхаар нь боль гээл тэгсэн үгэнд орохгүй тэгээл хэрүүл болоол хөл гарлуу цохиол дүү нь байсан тулдаа гайгүй өнгөрсөн. Дүүгээ аймар зодсон. Зодох болгондоо дахиж ингэхгүй гэж амлах юм. Эсвэл дараагийн удаа ахиад л зодуулах болов уу?