Энэхүү нийтлэлээр танд дэлхийн хамгийн шилдэг найман тусгай хүчний талаар товч мэдээлэл хүргэж байна. 

 

1. Наймдугаарт Пакистаны тусгай хүчин багтдаг байна. Тус хүчнийг дэлхий нийтээр Black Storks гэх нэрээр нь илүү мэднэ. 

2. 2009 оны 10 дугаар сард тус тусгай хүчин Талибаны зэвсэгт этгээдүүдийн барьцаалсан оффис руу довтолж 39 хүнийг барьцаанаас эсэн мэнд суллаж байжээ. 

 

3.Жагсаалтын  долдугаарт Испанийн тэнгисийн хүчний тусгай хүчин багтжээ. Тус байгууллага нь Европын хамгийн эртний тусгай хүчний нэг гэдгээрээ бусдаас арай хүндлэл ихтэй. 1952 онд анх тус хүчнийг сайн дурын үндсэн дээр хамгаалалтын компани үүсгэн байгуулж байсан ч хожим нь тусгай хүчин болтолоо өргөжсөн байна. 

 

4. Эхэн үед тус газрын ажиллагаа тийм ч амар байгаагүй бөгөөд ажиллагаануудын 70-80 хувь нь бүтэлгүйтдэг байж. 

 

5. Жагсаалтын зургаадугаарт Оросын тусгай хүчин -Альфа-. Тус хүчин нь дэлхийн хамгийн нэр алдартай газрын нэг. Терроризмын эсрэг тус хүчнийг 1974 онд Оросын КГБ-нхэн үүсгэн байгуулжээ. 

 

6. 2002 онд Норд Ост дүүргийн  Москвагийн театрт болсон алан хядах ажиллагааны дараа Оросын тусгай хүчид тэр дундаа Альфа хүчин ихээхэн шүүмжлэл хүртсэн билээ. Учир нь энэ зэвсэгт халдлагын үеэр гэмт этгээдүүд нойрсуулагч хий ашиглан ажиллагааг явуулсан ч 129 гаруй барьцаалагч амь насаа алдсан юм. 

 

7. Тавдугаар байранд Францын тус хүчин буюу French Gendarmerie Intervention Group бичигджээ. 1973 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тус хүчин барьцаалагдсан 600 гаруй хүнийг сулласан байна. Францад тус хүчний албан хаагчдын зургийг олон нийтэд хэвлэн үзүүлэх нь хууль бус үйлдэлд ордог. 

 

8. Терроризмын эсрэг шилдэг хүчний нэг тус газрын явуулсан хамгийн томоохон ажиллагааны нэг бол 1979 онд Мекка хотод явуулсан Аугаа Лалын сүм нэртэй тусгай ажиллагаа юм. Лалын шашинт шүтдэггүй хүн нэвтрэхийг хориглосон ариун хотод нь тус хүчний гурван төлөөлөл нэвтрэн орж Саудын зэвсэгт хүчнийхэнд дэмжлэг үзүүлж байжээ. 

 

9. Дөрөвдүгээрт Израилийн “Sayeret Matkal” тусгай хүчин багтжээ. Энэ байгууллагын гол зорилго нь тагнуулын мэдээлэл цуглуулах аж. Ажиллагааг голчлон үнэн бодит мэдээлэлд тулгуурлан явуулдагаас гадна тусгай ажиллагааны бэлтгэл сургуулилтыг үргэлж эмч, мэргэжилтнүүдийн хяналт дор явуулдаг. Учир нь энэ хүчинд үргэлж хүчирхэг албан хаагчид байгаа гэж үздэг байна. 

 

10. 2003 онд Изриалын таксины жолооч Гурель гэх эр дөрвөн палестин иргэнийг Иерусалим хот руу машинаар хүргэх үедээ зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан байна. Харин тус хүчин энэ үед ажиллагаа явуулж байхдаа Рамалла хотын дүүрэгт 10 метр гүн орхигдсон үйлдвэр байгааг олж байжээ. 

 

11.Жагсаалтын гуравдугаарт Британийн агаарын тусгай хүчин бичигдсэн байна. Энэ хүчний уриа бол "Эр зориг бол ялалт" гэх үг аж. 

 

12. Жагсаалтын хоёрдугаарт Английн тэнгисийн хүчний тусгай хүчин оржээ. Энэ хүчинд орохын тулд эрчүүдээс нэлээд хүнд сорилт авдаг байна. Үргэлж л эзгүй шугуй ойд гээд хэцүүхэн давааг давж байж дэлхийн шилдэг хүчний албан хаагч болдог. 

 

13. Жагсаалтын тэргүүн байрт Америкийн тусгай хүчин  "Seals" оржээ. Хэрэв та энэ хүчинд нэгдэхийг хүсвэл хоёр минутанд 42 удаа суниаж, хоёр минутанд 50 удаа босч сууж, 11 минутанд 2,4 км гүйж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ энэ бол бэлтгэл сургуулилтын дөнгөж эхлэл. 

 

14. Түүнчлэн Америкийн тэнгисийн тусгай хүчний албанд орохыг хүсвэл байгалийн хүнд бэрх орчинд дасан зохицох олон шалгуурыг давна. Жишээ нь могойн цус уух гэх мэт. Энэ нь та ямар ч үед өөрийгөө эсэн мэнд авч үлдэх дасгал сургуулилтын нэг болно.