Сайн байна уу, надад та бүгдийн зөвөлгөө хэрэгтэй байна. Би анх нөхөртэйгээ 14н жилийн өмнө үерхэж эхлээд удаагүй байхад хадам аав минь удам угсаагаар минь доромжилж (би урианхай үндэстэн л дээ гэтэл бүр өөрийнхөө таньдаг настай хөгшинөөс урианхай үндэстэн нутаггүй энэ тэрийг ярилцаж ирчихээд нутаг усгүй юмнууд ) гэж доромжилж байсан. Би ч хүүхэд болхоор эвтэйхэн ойлгуулах гэж ядаад хаяж байсан. Тэгээд би ч жирэмсэн болж 3 хүү төрүүлж өглөө, энэ хооронд ээж дүү нарыг минь хамаруулсан хэрүүл хийгээстэй, би ч хэрэндээ өөрийнийгөө өмөөрч "та цуг амьдраагүй байж тэд нар яаж байх нь таньд ямар хамаатай юм" гэж олон удаа хэрэлдэж байж хэрүүлдээ ээж дүү нарыгаа оролцуулахаа байсан. Манай хүн ч намайг өмөөрөх үедээ өмөөрч надтай ам зөрөхдөө ам зөрдөг л байсан. Надад гар хүрч байгаагүй л дээ, энэ хооронд үгэнд нь орж цугтаа ажлаа хийгээд тусдаа ажил хийж байгаагүй намайг өөр ажил хийх гэхээр хийлгэдэггүй байсан, юм болж өгвөл ам зөрөхгүйг хичээж л байдаг байлаа. 

Манай хадам аав олон жил ганц бие байсан болхоор хэцүү ааштай хүн байдаг юм. Бүгдийг өөрийнхөө хийж бараг л өөртөө хэр халдаадаггүй өөрийнх нь төрсөн ах дүү нартайгаа ам зөрөлддөг хэдэр хүн байдаг. Өчигдөр арай л дэндүү манай хүн намайг "юм хум хямгадсангүй миний зөвшөөрөлгүй хүнд юм өгсөн байна"гэж уурласын бас аав руугаа уурласан юм шиг байна лээ, за яахав гээд өнгөрөөгөөд байж байтал хадам аав өглөө надаас хэрүүл гуйгаад өөрийнхөө энд тэнд нуусан багаж хэрэгсэлээ надаас нэхэж хэрүүл хийхэд эвтэйхэн аргалж байгаад өрөөндөө ороод унтчихлаа. Би ч тэр уурандаа нөхрийгөө босоод ирхээр нь салах юм цухуйлгаад хаячихлаа. Яах учраа олдоггүй ээ, надад зөвлөөч дахиад нэг хашрааж үзэх үү эсвэл нэг мөсөн явах уу надад зөвлөөч