Сайн байцгаана уу? Би өөрт тохиолдоод байгаа амьдралын асуудлаа хэн нэгэнтэй хуваалцахгүй бол бодоод бодоод бодын шийр 4 гэдэг шиг юм болоод байна. Би одоо 25 настай нөхөр 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Амьдралын хувьд жирийн л нэг гэр бүл, нөхөртэйгөө оюутан байхдаа гэрлэсэн. Их нялуун, дотно, байнга л тэврэлдэж үнсэлцэхгүй бол бие биедээ гомдоллодог гэрлээд 6 жил болоход энэ хэвээрээ л байгаа…

Гэхдээ нөхөр маань надаас өөр хүмүүстэй дотно харьцаа үүсгэсэн. Хайртай дуртай гэж мэссэжлээд бүр нэг хэсэг ил цагаан болоод салах дээрээ тулж байсан. Тэгээд нээх удалгүй салж чадахгүй дахиж ингэхгүй гээд бид 2 буцаад нйилсэн. Урьдын л адил нялуун халуун хэвээрээ болсон. Гэхдээ би гэдэг хүн одоо итгэж чадахгүй болчиж. Хүүхдүүдээ бодож уучилсан гэж худлаа хэлээд байгаа ч гэсэн үнэндээ итгэлгүй бас сэтгэлийн хөдлөлгүй болоод байна. Одоо бүр хайргүй болоод байх шиг байна. Уг нь эхнийхийг нь уучлаад зүгээр итгэж байсан чинь харьцаагаа таслаагүй байсныг нь саяхан мэдснээс хойш яг л дотроо шаналсаар байгаад гомдоод бүр үзэн ядаад байна.

Тэгээд энэ сайтад хүмүүсийн бичснийг уншихаар нөхрүүд нь хэдэн жил ингэж яваад засрахгүй байгаа тухай л байхын. Үнэхээр засардаггүй юм бол салий эртхэн ч гэж бодоод байна. Гол нь цаанаа өөр хүнтэй байж надтай юу ч болоогүй юм шиг их нялуун, би бүр яаж ийм худлаа байж чаддагийг нь гайхаад бүр итгэл алга одоо яах вэ? Уг нь хайртай л гэх юм. Өөр хүн байхгүй л гэхийн ийм худлаа хүнийг яах ёстой вэ? Үнэхээр ганцаардаж бас өөрөө өөр хүнтэй болдог ч юмуу гэж хүртэл бодлоо би чадахгүй юм шиг байгаан…