УИХ-ын гишүүн А.Сүхбатыг сураггүй алга болсон тухай зарим нэгэн эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрээр долоо хоногийн өмнө гэрээсээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа явна гэж гарсан ч одоог хүртэл ямар ч сураггүй байгаа гэнэ. Ар гэрийхэн нь гишүүнтэй холбогдож чадахгүй байгаа учир туслахтай нь холбогдсон ч туслах нь мөн л адил гишүүнийг хаашаа явахаа хэлээгүй, хаана байгааг нь мэдэхгүй байна гэжээ. 

Уг мэдээлэл үнэн бол удахгүй гишүүний хаана яваа сураг дуулдах биз ээ.