Нийслэлийн МАН-ын хорооны Хяналтын хорооноос А.Ганбаатарыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан байна. Хяналтын хороо түүнийг намын дүрэм зөрчиж, ёсзүйн алдаа гаргасан хэмээн үзжээ.

Сануулахад, энэ долоо хоногт МАН-ын Хяналтын хорооны шийдвэр гаргаж, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс хассан билээ. А.Ганбаатарын хувьд Ц.Сандуйгийн туслахаар ажиллаж байсан юм.