​Сайн байцгаана уу. Би нөхөртэйгөө амьдраад 10 жил болж байна. 31 настай манай хүн саяхан гадагшаа явсан юм тэгээд өдөр болгон орой яг нэг цагт нэт орох ёстой орохгүй бол их уурлах юм.

Тэгээд санаандгүй майл хаягаар нь орсон чинь баахан хүүхнүүдтэй ганц бие танилцъя гадаадад байна юу захих вэ ганцаараа хэцүү байна секс хийе гээд баахан бичсэн байх юм. Яваад удаагүй байж яаж ингэж чаддаг байна. Тэгээд мөнгө явуулахгүй ажил хийж болохгүй гэх юм тэгээд одоо мөнгөгүй болоод эхнээсээ төлбөрүүд гараад эхэлсэн. Тэгээд хэлэхээр чи өөрөө зохицуул гэх юм. Энд байхдаа ч их онцгүй хүн байсан юм байнга архи ууна согтуу ажил хийхгүй. Арай гэж явсан байж одоо болохгүй бол очино гэх юм одоо бүр яахаа мэдэхээ байгаад байна. Уул нь нэг хэсэгтээ тэндээ байгаад ажил хийвэл амьдралд хэрэгтэй юм гэж бодох юм. Надад зөвлөөч хүмүүсээ…