НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр 09:00 цагт Хангарьд ордны 14 давхарын хурлын зааланд болно.

Өнөөдрийн хуралданаар нийт 4 асуудал хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Тодруулбал, 

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

3.Орон нутгийн хамгаалалтад авах тухай

4.Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.

НИТХ-ын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын МАН-ын даргаар томилогдон ажиллаж буй Р.Дагвын нэрийг дэвшүүлнэ гэсэн мэдээлэл өгсөн юм. 

НИТХ-ын төлөөлөгч нараас хэн нь ч заалнаас өөрийнхөө нэрийг НИТХ-ын даргад  дэвшүүлэх боломжтой бөгөөд санал хураалт нь нууцаар явдаг хуулийн зохицуулалттай.

 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.