Алдарт найруулагч, кино зохиолч Жэймс Камероны зохиол "Alita: Battle angel" адал явдалт, уран зөгнөлт кино Монголд төдийгүй дэлхий нийтэд нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. 

тус кинонд АНУ-д амьдардаг монгол бүсгүй гол дүрийнх нь орлон тоглогчоор ажилласан гэнэ. Түүнийг О.Уугантуяа гэдэг. Одоо 32 настай. Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ын Флорида мужийн Майами хотод амьдардаг ажээ. Монгол нугараач бүсгүй 23 жил уран нугаралтаар хичээллэж байгаа бөгөөд одоогоор Австралийн Сидней хотын “Opera house”-т шоу тоглолтоор ажиллаж байгаа аж.