24 настай герман залуу Патрик Маст жирийн нэг гэрлэсэн залуу байжээ. Гэсэн ч тэрбээр гадаад үзэмжиндээ эрс өөрчлөлт хийхээр болсон байна. 

Ингэснээр тэрбээр Барби шиг төрхтэй болох хүсэлдээ автагджээ. Ингэхийн тулд 15 мянган евро зарцуулж, уруул, хацар, нүднийхээ ойролцоо ботокс шахуулжээ. Энэ бүхний үр дүнд эхнэрээсээ салж, хүссэн үр дүндээ хүрээгүй царайтай болжээ. Гэсэн ч тэрбээр гадаад төрхөө өөрчлөх мөрөөдлөө үргэлжлүүлэх гэнэ.