Өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр 11:45 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхон дахь Д.Эрдэнэбилэгийн гэрт нэгжлэг хийж, түүнийг Эрдэнэт үйлдвэрийн хэрэгтэй холбоотой асуудлаар байцаалт авахаар болсон бол О.Орхоныг ажлын байран дээрээс нь цагдаагийн алба хаагчид саатуулаад байна.

Одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй бөгөөд цагдан хорионы саналууд ирээгүй байгаа, тайлбар өгч байгаа л гэсэн мэдээлэл байна.