Эрүүгийн цагдаагийн газар байцаагдаж буй "Монголиан зэс корпораци” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад дөнгөж сая гарч явлаа.

Одоогоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нараас байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ямартаа ч түүнийг цагдаагийн албаны унаанд суулган авч явсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийх гэж байна уу эсвэл хорих газар саатуулахаар болсон уу гэдэг нь тодорхой бус хэвээр байна.