Архангай аймгийн Засаг дарга, Аймгийн МАН-ын хорооны дарга Ц.Мөнхнасан болон аймгийн ИТХ-ын дарга Ч.Өсөхбаяр нарын  хууль зөрчсөн үйлдлүүдийн талаарх ноцтой баримтыг  Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхт хандан Архангай аймгийн МАН-ын гишүүд дэмжигчид  хүргүүлсэн байна. Архангай аймаг ажлаараа улсад сүүл мушгиж, авилгачаараа тэргүүлж яваа баримт бүхий уг мэдээлэлд дурьдсан гол санааг сийрүүлэн хүргэх нь:

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь 2013 онд аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон бөгөөд 2016 он хүртэл аймгийн ИТХ-д цөөнх байх үедээ намын Бага хурлын гишүүдийн аймгийн намын хорооны үйл ажиллагаанд зориулж өгсөн татвар, хандивын мөнгийг зориулалт бусаар зарцуулж, Лэнд круйзер-80 маркийн автомашиныг зах зээлийн ханшаас илт дээгүүр буюу 40 сая төгрөгөөр худалдан авч, дундаас нь мөнгө унагаж завшсан  гэх мэдээлэл байна. Уг автомашиныг худалдсан хүн нь Архангайн уугуул бөгөөд энэ тухай мэдээллийг Архангайн намын гишүүд дэмжигчид олж мэдэж илрүүлсэн байдаг.

Түүнчлэн Аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нь Аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн болон иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаагүй байхад  зориуд  хуурамч   тогтоол шийдвэр гаргаж, улмаар  аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан энэ хурал хуралдаагүйг мэдсээр байж,  Ашигт малтмалын  газрын тосны газарт дүгнэлт гаргуулахаар   хүсэлтийг  уламжлан хүргүүлэн хариу шийдвэр авсан байна. Энэхүү асуудлыг аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид Авилгатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулснаар ИТХ-ын дарга Ч.Өсөхбаяр, аймгийн Засаг Дарга Ц.Мөнхнасан нарт эрүү үүсгэн шалгаж байна. Хэрэг үүсгэгдээд шалгагдаж байх явцад гарын үсэг биш гэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэх мэдээлэл бий. Үүнийг тодруулан  шалгах нь зүйтэй гэж үзэж байна.  Мөн Тагнуулын ерөнхий газарт бас давхар шалгагдаж байгаа.  Аймгийн ИТХ-ын хуралдааны тогтоолыг хуурамчаар үйлдэж, Цэнхэр сумын Орхон багийн нутаг "Шоронгийн ам" хэмээх газар хууль бус алт олборлолт хийж, үгсэн хуйвалдаж албан тушаалаа урвуулан ашигласан аймгийн ИТХ-ын дарга Б. Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц. Мөнхнасан нарын хууль бус үйлдлийн  цаана аймаг, сумын төр, захиргаа, хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтнууд оролцсон, зохион байгуулалттай бүлэг байдаг гэх олны яриаг мухарлах цаг боллоо.

Намын Бага хурлын гишүүдийн өгсөн татвар, хандивын мөнгөнөөс Голомт банкинд өөрийн нэр дээр данс нээж, /тухайн үед Архангай аймагт Голомт банкны салбар аймагт байгаагүй бөгөөд 2018 онд салбар нь байгуулагдсан/ 30 гаруй сая төгрөгийг зувчуулан уг дансандаа байршуулах замаар завшсан. Уг мөнгийг намын үйл ажиллагаанд зарцуулаагүй бөгөөд намын хорооны санхүүгийн тайланд огт тусгагдаагүй болно. Нам цөөнх байхад, намын санхүүжилт дутуу дулимаг байх үед хандив, татварын мөнгийг шамшигдуулсан нь намд сэтгэлгүй хандаж байсны нэг илрэл юм.

Архангай аймгийн Засаг даргаар томилогдсон цагаасаа эхлэн хууль бус үйлдлүүд нь гаарч, Төрийн бүх худалдан авах ажиллагаанд нөлөөлж, өөрийн найз нөхөд хамаатан садангийн аж ахуйн нэгжүүдэд тендер авч өгөх замаар өөрөө хувь хүртдэг нь нэгэнт намын гишүүд дэмжигчдийн төдийгүй нутгийн иргэдийн ам дамжин яригдах сэдэв болов. Тухайлбал, Архангай аймагт байгуулагдах Ноос угаах үйлдвэр байгуулах тендерийг эхнэрийнхээ төрсөн ахын нөлөөгөөр ‘’Тэрхийн ундраа’’ гэх компанид авч өгөн 100 орчим сая төгрөгийн авилга авсныг Авилгатай тэмцэх газар  хэргийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Мөн Аймгийн ЗДТГ-аас зарласан бүх худалдан авах ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нөлөөлж, хамгийн өндөр үнэ санал болгосон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон.

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 1-р багийн төвийн барилгыг /2004 онд ашиглалтанд орсон/ хугацаанаас нь өмнө актлах шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хуйвалдан гаргаж, төрийн өмчийн газар дээр нь орон сууц бариулж байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулдаг Алтай голд ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд нэрийдлээр аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Энхтайвангийн хувийн эзэмшлийн “Хоёр Оюу” ХХК-ийн данс руу 100 сая төгрөг шилжүүлсэн байх бөгөөд үүнийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан  дээрх мөнгийг хувьдаа завшсан. АТГ энэ хэргийг мөн шалгаж байна.

Эрдэнэбулган  сумын ЗДТГ–ын мэдлийн Хас банкны Архангай  салбарын зүүн талд байрлалтай 3 авто гражыг өөрийн найз болох аймгын татварын газрын хэлтсийн дарга болох  Б.Эрдэнэбилэгт худалдах ажиллагааг зохион байгуулсан юм. Мөн  Эрдэнэбилэгт  ХТТНААҮГ–ын хэрэгцээнд дулаан граж барих тендерийг авч өгч байв. Үүний нийт төсөв нь 30 сая төгрөг болно. Найз Эрдэнэбилэг нь өөрийн барилгын тусгай зөвшөөрөлтэй компанигүй учир  ”Бибор” компаний захирал  Р.Батболдын компанийн нэр дээр тендер хэлбэрээр оролцон,  граж барьсан боловч тэр нь  халаалтгүй хөндий граж байгаа болно. Энэ мэтээр төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан нь тодорхой юм. Улмаар Эрдэнэбилэгийн эхнэрийг Худалдан авах ажиллагааны газар мэргэжилтнээр оруулжээ.

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү