18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийн мэдлэг олгох сургалт боллоо


2019/03/07


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн А/304, А/699, А/460 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар”-ыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын үүрэг, оролцоог сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Төрөлжсөн мэргэжлийн багт баримжаа олгох болон 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийн мэдлэг олгох” сургалт зохион байгууллаа.

Энэ сарын 06-нд болсон тус сургалтад дүүргийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хүүхдийн эмч, өрхийн менежер, сэргээн засах эмчилгээний эмч, хөдөлгөөн засалч зэрэг нийт 45 эмч, мэргэжилтэн хамрагдсан юм.

Сургалтын хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвд 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгээр хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг илрүүлэх аргачлал, төрөлжсөн мэргэжлийн баг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношилж, эмчлэх болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих дүүргийн салбар комисст хэрхэн дүгнэлт гаргах талаар мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал