Дуучин А.Түмэн-Өлзий СУИС-ийн уртын дуучны ангийг төгсөөд уран бүтээлээрээ олонд танигдсан хөдөлмөрч эмэгтэй. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэрбээр ээж болж, хөөрхөн охинтой болсон. Түүний ханийг Г.Амарсанаа гэдэг. Дууч бүсгүй ханийхаа талаар "Багаасаа хилийн чанадад амьдарч, Польш, Шведэд хорь гаруй жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Авто машины кузов засварчин мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаад энд ирж, хувийн бизнесээ эхлүүлээд удаагүй байна" хэмээн нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.  Харин амьдрал санаснаар болдоггүй хорвоо гэлтэй. Тэд хоёр тийш болсон бололтой. Өөрийн цахим хуудаснаа нөхрийнхөө хайр халамжийг магтан ихэд л жаргалтай байсан дуучин маань эр нөхрийнхөө талаар ганц ч үг ган хийхээ больж, гэрэл зургийг нь хүртэл оруулахаа больжээ.