Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн аймгуудын нутггаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2019 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эгь-Үүр голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.

2019 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи говь, талын нутгаар 10-нд секундэд 14-16 метр, 11-13-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 13-наас өдөртөө дулаарна.