2019 оны эхний хоёрдугаар сард нийт экспортын 75.5 хувь буюу 826.2 сая ам.долларын экспортыг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Түүнчлэн 17.9 хувь буюу 195.9 сая ам.долларын экспорт нь үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлсийн экспорт байсан талаар Гаалийн ерөнхий газар мэдээлэв.

Экспортлогдсон эрдэс бүтээгдэхүүнийг зах зээлээр нь задлаад харвал, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 97.9 хувийг БНХАУ-д нийлүүлсэн байна. Харин жоншны 67 хувийг БНХАУ-д, 31.9 хувийг ОХУ-д нийлүүлсэн байна.  Монгол, БНХАУ-ын Сар шинийн баяр хоёрдугаар сард тохиосонтой холбоотойгоор олон хоног дараалсан амралтын өдрүүд үргэлжилсэн. Энэ нь боомтууд дээр экспорт буурахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна.