Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо "Голомт", "Хас" банкаар урьдчилж авсан 64 мянга 266 иргэний үлдсэн урамшууллыг энэ сарын 31-нд багтаан данс руу нь шилжүүлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгдсэн. Гэхдээ товлосон хугацаа байхгүй тул энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох аж.

“Голомт” банкнаас НӨАТ-ын буцаан олголт өгөхөөс өмнө буцаан олголтдоо тэнцэх хэмжээний мөнгийг тус банкны “social pay” аппликейшнийг ашиглан хүүгүй зээлээр авах боломжийг иргэдэд олгосон билээ.

Татварын ерөнхий газарт хандаж буй иргэдээс и-баримтаа бүртгүүлэхдээ аж ахуй нэгж илгээгдээгүй төлөв болон үнийн дүн зөрүүтэй гэсэн төлвийг хэрхэн засварлах вэ гэсэн гомдол, санал ихээхэн ирдэг байна. Тиймээс нэр, дансныхаа зөрүүг арилгаж, хувийн мэдээллээ дахин засварлаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас санууллаа.