Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг анх 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан түүхтэй. Тус баг өнөөдрийн байдлаар 68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байгаа бөгөөд 2019 он гарснаас хойш нийт таван удаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс дөрөв нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, нэг нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна гэж эх сурвалж мэдээллээ.