НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2019.3.10, Ням гараг Наран ургах шингэх: 7.15-18.48

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.