Өнгөрч буй долоо хоногт эх оронд өрнөсөн үйл явдлаас тоймлон хүргэж байна. 

Нийгэмд олон үйл явдал болж өрнөсөн билээ. Хүний эрүүл мэндтэй холбоотой цаашлаад амь насаа ч алдах эрсдэлтэй хэд хэдэн тохиолдол гараад буй. Тухайлбал, KFC Хан-Уул дүүргийн Зайсан дахь салбараар хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч 11-ний өдрөөс эхлэн ХӨСҮТ-д хандсан байдаг. Өнгөрсөн хугацаанд хордлогын улмаас нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тоон мэдээллийг НМХГ-аас олон нийтэд мэдээлсэн. 

Зайсан дахь КFC-гийн салбараас гадна бусад салбаруудаас нь ч зөрчил илэрчээ

Олныг цочирдуулсан үйл явдал болсны дараа “Таван богд фүүдс” ХХК-иас хохирогч иргэдэд нөхөн төлбөр олгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Харин ХӨСҮТ-ийн зүгээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай үзэж, оношлон, хүндэрсэн иргэдийг хэвтэн эмчлүүлсэн. Улсын эмнэлэг учраас жилийн нийт эм, тариа, ажиллагсдын илүү цагийн хөлс зэргийг тооцоолон гаргасан байдаг.

Гэтэл “Таван богд фүүдс” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болж, олон иргэд хоолны хордлогод орсны улмаас ХӨСҮТ-өөс тооцоолоогүй их зардал гарчээ. Гэвч өнөөг хүртэл “Таван богд фүүдс” ХХК ХӨСҮТ-д эмчлүүлсэн иргэдийн зардлаас хуваалцаж, илүү цагаар ажилласан эмч, сувилагч нарын цалинг олгоогүй байгаа хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлсэн юм. 

 

Далд эдийн засгийг ил болгоно хэмээн НӨАТ нэмсэн. Ингэснээрээ татвараас зугтаж байгаа ААН-ыг илрүүлнэ улсад нуун дарагдуулсан татварыг төлүүлэх их ажил дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн билээ. Гэтэл өнөөдөр боловсон аргаар татвараас зугтааж байна уу гэлтэй. Тодруулбал, И баримтад худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэхээр ААН илгээгүй, Үнийн дүн зөрүүтэй гэсээр хоёр хувийн буцаан олголтоо авч чадахгүй байгаа иргэд олон байгаа. Ихэвчлэн өндөр дүнтэй худалдан авалтын баримтуудад дээрх зөрчил илэрдэг ажээ.

Хэрэгжиж эхэлсэн өдрөөсөө эхлэн бусдын анхаарлын төвд байсаар байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өдгөө ч асуудал дагуулсаар. Уг хууль дөрвөн жилийн өмнөөс УИХ-аар батлагдан амьдралд хүчин төгөлдөр мөрдөгдөн хэрэгжиж эхэлсэн юм.  

Тэгвэл НӨАТ хоёр хувийг буцаан авах боломжтой болсон. Гэсэн хэдий ч иргэд сугалаа гэх мэхлэлтэд итгэл алдраад байгаа. Иргэд мөнгө хожно гэх өнгөнд итгэнэ үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Харин сугалаа шударга явагддаг болов уу?

Хамгийн анх 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  158,580,000 төгрөгийн сантай,  1057864 ширхэг  баримт сугалаанд оролцож эхний тохиролоор 20,000 төгрөгийн 946 баримт, 100,000 төгрөгийн 89 баримт, 500,000 төгрөгийн 9 баримт тодорч байжээ.  2016 оны 9 сард тодорсон супер азтан болсон иргэдийг нулимстай хутгасан.  Харин ч эсрэгээрээ гэмт хэрэгтэн мэтээр олонд зарлаад таг чиг болсон удаатай.

Мөн нэг хүн нийт 37 удаа азтан болсон. Түүнчлэн "Гааль татварын мэдээллийн технологийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын нэр бүхий албан тушаалтан НӨАТ-ын сугалаанаас өөрийн хүсэл дураар хамаатан садан ах дүү, гэр бүлээ азтан болгож, нийтдээ 300 гаруй сая төгрөг хожсон, шалгагдаж байгаа гэх мэдээлэл тархсан. Энэ мэтчлэн и- баримттай холбоотой асуудал дуусахгүй. Өчигдөр гэхэд л цахим сайт нь алдаа зааж иргэдийн бүртгүүлсэн урамшуулал шалтгаангүй алга болсон тухай олон нийт цахим сүлжээгээр бухимдав. Тодруулбал, иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, урамшууллын мөнгөн дүн тэг заасан юм. Энэ нь И-баримтын системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой аж. Гэхдээ буцаан хэвийн горимондоо ажиллаж эхлэхдээ иргэдийн буцаан олголт өмнө нь байснаараа орж эсэхэд иргэд эргэлзсээр байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Улс төрд: “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдаж авахдаа босгосон санхүүжилтийг танилцуулав Энэхүү үйл явдлын араас баривчлагаа болов. Эрүүгийн цагдаагийн албанаас ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нараас энэ сарын 05-нд мэдүүлэг авсан. Мэдүүлэг дууссаны дараа  тэдний  албан өрөөнд нэгжлэг хийсэн юм. Мөн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан. Гэвч тэднийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэж үзэж  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцэж шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцээд цагдан хорих шаардлагагүй гэж үзэж сулласан юм.

Г.Занданшатарын дөвчигнөл гавьяат хуульчийг үхэлд хүргэлээ УИХ-ын дарга Г.Занданшатар Их хурлын дарга болохоосоо өмнө буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа айхавтар дөвчигнөсөн. 2019 оны босгон дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даалгавраар Салхитын алт мөнгөний орд дээр бүрэн зэвсэглэсэн тусгайгийнхан, мөн бүрэн камержсан сэтгүүлчдийн багийг дагуулж очсон. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байх тус ордын 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг Монгол Улсын мэдэлд хурааж авсан. Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр сүрийг үзүүлэн очиж, тухайн орд газрын ажилчдыг гарыг нь гавлаж өмнөө сөгдүүлэн мөлхүүлээд түүнийгээ хэвлэл мэдээллээр зай завсаргүй цацаж, гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг цаашид ч ийм байдлаар улсын мэдэлд авах болно гэдгээ мэдэгдсэн. “Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхол, улсын аюулгүй байдал, Үндсэн хуулийн заалтуудаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно. Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа.

Эдийн засаг: 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

Дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж олон нийтэд ил тод болох гэсэн компаниудын тоо өссөөр байгаа. Эхнээсээ хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг тарааж засаглалын хэлбэрээ сайжруулж байгааг сайшаалтай.

Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг.

Уг шийдвэрээ гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг. Хуульд заасан 50 хоног энэ сарын 19-нөөр дуусгавар болсон. Хуулийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд 51 компани мэдэгдлээ ирүүлснээс 11 нь нийтдээ 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.