Сайн байна уу, та бүхэнтэй өөрийн шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлын талаар санаа бодлоо хуваалцаж мөн зөвлөгөө зөвлөмж авах гэсэн юмаа.

Би 29 настай эрэгтэй, ээж болон 2 настай хүүгийнхээ хамт 3 лаа амьдардаг. Саяханаас нэг бүсгүйтэй танилцаж дотносоод 3 гаруй сарын хугацааг илээжээ . Богинохон хугацаа ч гэлээ түүнд хайртай болж дурлаж, түүнд маш ихээр дасч түүнийг үгүйлж хором мөч болгонд л боддог боллоо. Тэр маань надад надаас ч илүү хайртай гэж боддог. Бид анх танилцахдаа л би түүнд өөрийгөө ганц бие аав гэдгээ хэлж байсан. Тэр маань хүлээн зөвшөөрсөн бид алхам алхамаар дотноссон . Хэдхэн хоногийн өмнө тэр маань надад хэлье гэж өдөр болгон бодож хичээгээд айдастай өдийг хүрлээ гээд 9 болоод 7 настай 2 хүүтэй гэдгээ хэлж намайг үнэхээр шоконд оруулсан.

Учир нь өмнө нь гэр бүл зохиож үзээгүй, эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаагүй гэх мэт үгсийг хэлж намайг хуурж байсан болхоор үнэхээр их гайхаж зүүд үү, зэрэглээ юу л болсон. Гэхдээ би түүнийгээ уучилсаан. Одоо надад бодогдож сэтгэлийн шаналал болж байгаа зүйл маань би түүнтэйгээ гэрлэж гэр бүл болоё гэхээр 2 хүүхдийг нь хайрлаж чадах болов уу, сайн эцэг байж чадах болов уу, тэд намайг ааваа гэх болов уу, ахаа гэх болов уу ( насаараа ахаа гэж дуудуулах надад аймшигтай санагдаж байна) мөн бидний хүүхдүүд хоорондоо эв түнжинтэй байж чадах болов уу, мэдээж миний хүү дэндүү балчир байгаа тул аль алинийг нь л өөрийн төрсөн ах, ээж гэж бодно. Гэвч хүүгийн маань ах болох хүүхдүүд ямар хандлагатай харьцах бол бидний нууцыг дэлгэчих болов уу гэх мэтчилэн тэнэг бодлуудаасаа болоод эмээж байна.

Гэр бүлийнхэн болоод ойр дотныхонтойгоо инээдэм ханиадам болгоод ярилцаж үзэхээр ихэнх нь тийм балай өөртөө ачаалал авч яадагийн, мэдрэл чинь муудаа юу, жоохон хүүхэд ч гэсэн тэрүүхэндээ ухаан орсон эрэгтэй хүүхдүүд хэцүү, удаагүй байгаа дээрээ больсон дээр гэх мэтчилэн дандаа л сөрөг зүйлс ярих юм. Ингээд бодохоор эртхэн дээрээ салсан нь дээр ч юм уу гэж бодох юм . Салая гэж бодохоор би ерөөсөө төсөөлж ч чадахгүй хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг л болчихоод шийдвэр үнэхээр гаргаж чаддаггүй ээ.  Та бүхэн надтай санаа бодлоо харамгуүй хуваалцаач .