Инстаграмын од энэ бүсгүй төрөлхийн биен дээрээ том мэнгэтэй төржээ. Бага байхдаа эрээн мэнгэнээсээ болоод үеийнхэндээ ихээхэн гоочлуулдаг байсан ч одоо бол тэрбээр өөрийгөө дур булаам нэгэн болгож чаджээ. 

Жуиллиана Юссеф гэх энэ бүсгүйг Дальматин буюу цоохор толбот хэмээн хочилдог аж. Цахим орчинд идэвхтэй тэрбээр өөрийн эрээн цоохор мэнгэтэй зургаа нийтэлсэн даруйдаа л 100 мянга гаруй дагагчтай болжээ. Польшийн Варшав хотноо амьдардаг Юссеф найман нас хүртэл өөрийн мэнгэндээ санаа зовниж байгаагүй ч өсвөр нас хүртэлээ мэнгээ нуун явдаг байжээ.