БЗД-ийн тавдугаар хороо Монелын гудамжинаас 2019 оны гуравдугаар сарын 09-ны өдөр 00 цагт цээжин тус газраа хутгалуулсан эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгжээ.

Хэргийг тодруулбал, О-гийн /40 нас/ зүүн даланд түүний нөхөр М /41 нас/ нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс үүдэн маргаж хутгалж түүний биед гэмтэл учруулжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Уг гэмт хэрэгт цагдаагийн байгууллага Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн тус хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд 11.7-т заасан Гэр бүлийн хүчирхийллийн зүйл ангиар эрүүгийн хариуцлагад татан шалгалгах үндэслэлтэй ажээ.