2019 оны 3 сарын 6-нд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон билээ.

Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч гэх "Худалдаа Хөгжлийн Банк"-ы ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, тэдний үүсгэн байгуулсан жийргэвч компани болох "Монголын зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг  мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа.

 

 

Үүнтэй холбоотойгоор "Монголын зэс" корпорацийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар мэдээлэл хийхдээ: “Оросуудад “Монголын зэс”-д худалдсан 49 хувиа буцаагаад авчихаач гэж ярьсан манай Монголын дарга нар бий.Төрийн өндөр дээд албан тушаалтнууд л ийм зүйлийг Оросуудтай шууд ярих боломжтой. Энэ талаар Ростехийн зүгээс бидэнд мэдээлсэн" хэмээсэн юм.

 

Тэгвэл энэ төрийн өндөр албан тушаалтан хэн бэ?

 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын дарга асан М.Энхболд, УИХ-ын дарга Г.Занданшатар нар уг асуудалд ямар ч холбогдолгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын аль нэг нь л "Эрдэнэт"-ийн 49 хувийг буцаагаад авчихаач гэж Оросуудаас гуйсан бололтой.

Чухам хэн нь вэ? гэдэг тун удахгүй тодорхой болох биз ээ.

 

П.Мандах

sonin.mn