Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Сайн байцгаана уу, би та бүхнээс нэгэн зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 30 хүрч байгаа. Нөхөртэйгөө гэр бүл болоод 9 жил болж байна.

Бид 4 хүүхэдтэй. Асуудал юу вэ гэхээр нөхөр маань ажлынхаа жаахан охинтой явалдаад 2 жил боллоо. Өмнө нь мэдээд нөхөр уучлалт гуйж уйлж дуулаад би хүүхдүүдээ гээд үргэлжлүүлээд амьдарсан ч хэвээрээ байх юм. Тэгээд энэ удаад гуйхгүй надад уурлаад чи ямар ч буруугүй хүн үү эдр гээд байх юм. Би өөрөө ааштай хүн л дээ баригдсанаас нь хойш байнга тэрийг нь сөхөж уурласан, уурлахгүй байя гэж хичээсэн ч чадахгүй юм байна лээ. Нөхөртөө муухай ааш зөндөө л гаргаж байсан. Гэхдээ тэглээ гээд эхнэрээ ийм байдалд оруулах нь зөв  үү, тэгээд одоо сайн ярилцая гэхээр юу ч ярихгүй зүгээр л би яаж ч байсан салахгүй салж чадахгүй гээд ээж аавд нь хүртэл хэлчихсэн чинь хүлээн зөвшөөрөхгүй гүрийгээд ямар ч хамаагүй, салж сарнихгүй гэх юм.

Би одоо тэгээд нөхрөө юу гэж ойлгох уу. Тэр хүүхнээ хайраа2 гээд яриад гүйгээд байдаг. Надаас болохоор яасан ч салахгүй, салж чадахгүй гээд ,тэгсэн хэрнээ намайг аргадаж гуйхгүй, чамд бас буруу байгаа гээд ингээд байгаа хүнийг юу гэж ойлгох вэ. Энэ хүнд намайг гэх сэтгэл хайр байгаа болов уу. Хайртай энээ тэрээ гэж хэлж л байна. Гэхдээ худлаа сонсогдох юм, эрчүүд минь эрэгтэй хүн ямар сэтгэлтэй болохоор ийм зан гаргадаг юм бол оо?