Даваа гараг бүрийн орой сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн Цензургүй яриа нэвтрүүлэг үзэгч олноо хүрдэг бөгөөд сүүлийн үед түүний нэвтрүүлэгээр орсон зочин бүр нь шахуу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн булхайг ярьж байгаа гэхэд хилсдэхгүй.

Өчигдөр л гэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх орж нэлээд хэдэн ноцтой яриаг дэлгэн ярьсан билээ. Тэгвэл энэ бүх зүйлд Ерөнхийлөгч асан Элбэгдорж тэсгэл алдсан бололтой, өөрөө энэхүү нэвтрүүлэгт орох хүсэлтэй байгаагаа жиргэжээ. 

Цензургүйд оролгүй 2жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалаан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очноо хэмээн тэрбээр жиргэв.

Ямартаа ч өөрөө орох хүсэлтээ илэрхийлэлээ, харин Женко буюу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн ар тал гэгдэх сэтгүүлч Мөнхбаясгалан түүнтэй ил тод ярьж чадах болов уу даа.