“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс Б.Бадамцэцэг анх “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан нэгэн. Тэрбээр “Ану хатан”,  “Валентины захидал”, "Аз жаргалын шок", "Анирлагч" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосноор нь үзэгчид илүү таних биз ээ. Жүжигчин, Мисс бүсгүй ЭМШУИС-ийн нүүр, ам судлалын сургуулийг төгссөн бөгөөд өдгөө шүдний эмчээр ажиллаж байгаа ажээ. Нөхөртөө загварын тайз, кино урлаг хоёроос холдож хэмээн ам гарсан хэмээн ойр дотных нь жиг жуг гэлцдэг гэх. Нэгэн үе  хааяа нүүрээ будаж, хиймэл сормуус наах “зөвшөөрөл” гуйдаг тухайн хэвлэлийнхэнд түүний хайрт А.Алтаншагай задалж орхисон удаатай. Тэгвэл Мисс Б.Бадамцэцэг хөөрхөн хүүтэй болоод нөхрийнхөө хүссэн шиг даруухан ээж болсон бололтой. Сүүлийн үед ажлаа хийгээд урлаг соёл, загварын тайзнаа харагдахгүй байгаа гэнэ шүү.

Д.Ана