Монгол улсын тулгамдсан асуудлын хамгийн том нь "Ажилгүйдэл". Эрх баригчид энэ асуудлыг сүүлийн үед эрчимтэй ярих болсон нь авууштай.

Тухайлбал, Ерөнхийлөгч саяхан мянган одонтой ээжийн чуулганы үеэр, Ажилгүйдэл эрэгтэйчүүдийн дунд 56 хувь, эмэгтэйчүүдийн дунд 44 хувьтай байна. 2018 оны үзүүлэлтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин 230 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Ялангуяа залуу ажиллах хүчний хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, залуу эрэгтэйчүүд залуу эмэгтэйчүүдээс 1.35 дахин илүү цалин авч байна.

Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтээрээ эрэмбэлэгдэн эхэнд жагссан 20 ажлын байрны ихэнх нь эмэгтэйчүүд хийж чадахаар ажлын байрнууд харагдаж байгаа ч ажил идэвхтэй хайж байгаа эмэгтэйчүүд цөөн байгаа нь эмэгтэй хүн гэр бүлдээ цагаа зарцуулах, ажил хийх гэсэн хоёр сонголтод ажлын байр нь давамгай нөлөө үзүүлэх чадваргүй байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Тийм учраас төр засгийн зүгээс үүнд чадах, хүчрэх хэмжээгээрээ оролцох, нөлөөлөх ёстой хэмээн онцолж байв. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар ажилгүйчүүдийн хүрээг ажлаасаа халагдсан мөн орон тооны цомхотголд орсон иргэд тэлжээ. Түүнчлэн ажил эрхлэгчид эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй, байгууллага нь татан буугдсан шалтгаанаар ажилгүй иргэдийн тоонд орж байгаа нь нэмэгдэж байгаа юм байна. 

Ерөнхий сайд "Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ" гэж өнгөрсөн сард хийсэн Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөний үеэрээ цохон хэлсэн. Тэгвэл иргэдийн ажилгүй байгаа шалтаг, шалтгааны ихэнхи хувийг бүрэн дунд боловсролтой иргэд эзэлж байгаа юм. Удаах байрыг дээд болосролтой бөгөөд бакалавр зэрэгтэй иргэд ажилгүйчүүдийн 30.3 хувийг эзэлж байна. Димломтой ажилгүйчүүдийн хувьд "туршлага" хамгийн ихээр хардаг бөгөөд ажилласан туршлагагүй гэдгээрээ ажилд орж чаддаггүй. Их, дээд сургуулиа дөнгөж төгссөн хүнд ямар юмных нь ажлын туршлага байхав дээ. Үүн дээр л эрх баригчид хамгийн ихээр анхаарлаа хандуулж хөдөлмөрийн хуулинд тусгаад өгсөн бол ажилгүйчүүдийн тоо эрчимтэй буурах юм. 

Нөгөөтэйгүүр, дөнгөж сургуулиа төгсөөд ажлын туршлагатай болоод авахыг бодохгүй цалин хөлсөө голж явсаар цаг хугацаа алдаж байгаа залуус их байна. Одоо цагт оюутан ахуйдаа цагийн ажил хийж байсан нь хүртэл ажлын туршлага болчихдог гэдгийг мэдэх хүн цөөнгүй бий. Үйлдвэр, үйлдвэрлэл мянга байгаад ажил хийх сонирхолгүй байвал ажилгүйчүүдийн тоо буурахгүй.  Мөн төрөөс өгдөг халамж, үйлчилгээгээ зогсоогоогүй цагт ажилгүйчүүдтэй тэмцэж чадахгүй Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өө.

Харин Ерөнхий сайд аа  "Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар нь дарга нарын ажлыг дүгнэнэ" гэдэг үгэндээ эзэн болж чадвал БРАВО. 

 

Х.Даваа