Хэдхэн хоногийн өмнө  Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллахаар ирсэн гадаад иргэнээс Улаанбурхан өвчин илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн. Мөн дахиад  2019 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар дахин нэг тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн байна. 

Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, сургалт сурталчилгааг идэвхитэй зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг сэргээх сургалт зохион байгуулахад салбарын яам анхаарч ажиллахыг анхаарууллаа.