Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Зарлигт: "Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, бахархан дуурсагдсан үе үеийн баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг офицеруудын гавьяа зүтгэлийг үнэлж Монгол цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.