Боливи улсын нийслэл хотын далайн түвшинээс дээш 3000 метр өндөрт оршдог нэгэн жижиг тосгон сонирхолтой зах байдаг гэнэ. Шулмын зах гэх тус захад хар домын шашны заншилд голдуу хэрэглэдэг эд зүйлс зардаг. 

Эндээс лам гөрөөсийн дутуу төрсөн төлийн хатаамал /бурханы дуртай зоогт ордог хэмээн үздэг/ , хатаасан бах мэлхий, хар лаа, сарьсан багваахай зэрэг олон этгээд зүйлийг харж болно.  

Өмнө нь тус зах руу хэн нэг сонирхогчийг оруулдаггүй байсан бол одоо жуулчдын очих хамгийн сонирхотой газрын нэг болжээ.