Элэгээ бяцартал багшдаа зодуулсан хэрэг гарчээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ ГССҮТ-д элэг бяцарсан оноштойгоор хагалгаанд оржээ.

Сурагчийн ар гэрийнхэн түүнийг ангийн багшдаа зодуулсан учраас элэг нь бяцарсан гэж мэдэгдсэн байна. Тодруулбал хүүгийн эгч нь “Хичээлээс хоцорсон гэж дүүг маань зодсон. Ингэхдээ эхлээд толгой руу нь цохисон бөгөөд гараараа хамгаалангуут гарыг нь өргүүлж байгаад элэгдсэн” хэмээн ярьжээ. Одоогоор хүүгийн бие хүнд юм ярьж чадахгүй, хэвтрийн байгаа аж.