Францын “ТF1" телевизийн “The Voice” шоунд Лили Янг гэх франц бүсгүй монгол ардын “Жаран цагаан адуу дууг дуулж, шүүгчид төдийгүй үзэгчдийг гайхшируулжээ. Түүний “ТF1” сувагт өгсөн сэтгэгдлийг хөрвүүлэн хүргэж байна.

Лили, Азийн дуу хөгжим, соёлд хэзээнээс дурлах болов?

-Би 2000 онд архитектурын мэргэжлээр төгсөөд Засгийн газарт ажиллаж байсан юм. Нэг хэвийн амьдралаа өөрчилж, өөрийгөө шинээр нээх зорилгоор гаднын улс орнуудаар аялж эхэлсэн. Бусдын тэр бүр мэддэггүй соёл иргэншилтэй хүмүүстэй уулзахыг хүссэн. Миний хүсэл тэмүүллийг Ази тив соронз мэт татсан. Би Азийн үндэстнүүдийн дуу хөгжим буддын шашныг судалсны дүнд жинхэнэ аз жаргалыг мэдэрч, ойлгодог болсон.

-“Voice” шоунд яагаад оролцох болсон юм бэ?

-Хэдэн жилийн өмнөөс энэ тэмцээнд оролцохыг хүссэн ч бэлтгэл хангалтгүй байсан. Бид өөр угсаатны ардын дууг дуулж чадна гэдгийг батлах зорилгоор “\/оюе”-д оролцож байна. Монгол ардын дуу дуулахад өөр гараг дээр очсон мэт мэдрэмж төрдөг. Тиймээс француудын мэдэхгүй орчлон ертөнцийг дуу хуураар мэдрүүлэхийг хичээсэн. Үнэнийг хэлэхэд би дотроо айж байсан шүү.

-Монголын уламжлалт дууг сонгосон шалтгаан тань юу байв. Эрсдэлээс айгаагүй гэж үү?

-“Жаран цагаан адуу” дуу нь ард түмний сэтгэлийн харууслыг өгүүлсэн бүтээл юм. Би 2014 онд Монгол орноор аялахдаа энэ дууг сонсоод л сурахаар шийдсэн. Дууг сонссон ямар ч угсаатны сэтгэл хөдөлнө гэж бодож байна.

-Шүүгчдээс яагаад Жулиан Кларкийг сонгох болов?

 -Жулианн Кларк, Мика, Сопрано, Женифер нараас нэгийг нь сонгоно гэдэг миний хувьд хэцүү байсан. Би Жулиан Кларкийн дууг сонсох дуртай учраас түүнтэй хамтарч ажиллахаар шийдсэн.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин