Та бүгдээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Би одоо оюутан. Амьдрал маань ямар ч дутагдаж гачигдах зүйлгүй ч ойрд их сэтгэлээр унаад байх юм аа.

Хүнтэй харьцахад төвөгтэй санагдаад,юу ч хийсэн жаргалтай болохгүй, хийх дуртай байсан зүйлсүүдээ ч хиймээргүй санагдаад ямар ч амьдралын зорилгогүй юуны төлөө яах гэж амьдарч байгаагаа ч ойлгохоо байлаа. Хүнтэй ярихад хамт байхад хүртэл ядаргаатай тухгүй санагдаад байдаг болчлоо. Өөртөө итгэх ч итгэлгүй найз нөхөд маань ч намайг хүн гэж тоохгүй зайгаа барих тусам нь л үргэлж өөрөөсөө өө сэв хайгаад л. Найзуудтайгаа байхдаа ч биеэ бариад чөлөөтэй байж чадахгүй, үргэлж хүмүүсд тэнэг мангараараа дуудуулж ад үзэгдээд л үнэхээр хэцүү санагдаад байнаа. Хүнд дурлаж ч үзээгүй ээ. Яаж өөдрөг жаргалтай амьдрах вэ? Юу ч намайг жаргалтай болгохгүй юм шиг л санагдаад байдаг болчихлоо. Хэтэрхий их юм бодоод тэрнээсээ стресстээд үнэхээр хэцүү байнаа