Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.03.16) цаг агаарын мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хотод:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Орхон-Сэлэнгийн саваар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.­­­­­

Зүүн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

 Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.