МҮОНРТ-ийн олон ангит хит бүтээл “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрийг бүтээсэн МҮОНРТ-ийн кино албаны дуу оруулагч, жүжигчин, дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Эрдэнэбаяр энэ сарын 15-нд анхны бие даасан тоглолтоо хийлээ. 

“Ааваа зорино” уран бүтээлийн анхны тоглолтоороо үзэгчдийг байлдан дагуулав. Тоглолтынхоо үеэр дуучин залуу өөрийн багш, эцэг эх, эмээдээ хүндэтгэл үзүүлэв. 

Тэрээр тайзан дээр морьтой дуулж олныг сэтгэлийг огшоож, чадсан юм. Монгол хүн морийг дээдэлдэг ард түмэн түүний морь тайзан дээр шээсэн бөгөөд энэхүү үйл явдлыг үзэгчид ихээхэн бэлэгшээж хүлээн авсан гэнэ шүү. 

Дашрамд сонирхуулахад,  Т.Эрдэнэбаярын дуулж ард түмний хүртээл болгосон "Ааваа зорино” дуу ард түмэнд хүрээд есөн жил болж байгаа ажээ. Тэрээр анхны бие даасан тоглолтынхоо үеэр үзэгчдээсээ азтан тодруулж, “Бу бус тур” компанийн Байгаль нуур, Итгэл хамбын аялалд үнэ төлбөргүй аялах эрх хоёр хүнд, 50 хувийн зардлаар аялах эрхийн бичиг хоёр хүнд бэлэглэсэн юм. Түүнчлэн “Ааваа зорино” тоглолтоо 21 аймгийн түмэн олондоо хүргэхээр болсон байна. Орон нутгийн тоглолтоо эх орны наран мандах зүүн зүгээс эхлэхээр товложээ.

Д.Ана