Жүжигчин Ч.Сэлэнгэ анх "18 нас би чамд хайртай", "Аз жаргал", "Хайр", "Өөдөө шидсэн чулуу", "Бумеранг" зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үэзгчдийн танил болсон нэгэн. Мөн түүнийг богино хэмжээний уран сайхны кинонуудаараа кино сонирхогчдын эчнээ танил найруулагч Б.Чингүүний хайрт гэдгээрээ нь мэдэх биз ээ. 

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү Чингүүн нь заяаныхаа ханиараа өөрийн бүтээлдээ гол дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүйг сонгосон нь олны анхаарлыг тухайн үедээ ихэд татаж байсан гэдэг. Харин өдгөө хосууд ихэр хүү, охинтой. Өөрийн цахим хуудаснаа найруулагч залуу  үргэлж л хайрыгаа магтаж суудаг нэгэн. Түүний хайрт нь мөрөөдлийн дүрээ хэдийнээ бүтээчихсэн гэнэ шүү. Учрыг тодруулбал,  Жульеттад тоглож байсан Дөлгөөнөө  АНУ руу явсан. Тиймээс Драмын театр дахин сонгон шалгаруулалт явуулаад шинэ Жульеттагийн дүрийг сонгосон гэдэг. Энэхүү дүрдийн сонгон шалгаруулалт тэнцээд театрынхантай Дорнод руу аялан тоглолтоор явж Уйльяам Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттад тоглож, мөрөөдлөө биелүүлсэн азтай жүжигчин. Энэ удаад түүний "фото төрх"-ийг онцлон хүргэж байна.

Д.Ана