2019.3.20, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САР ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.3.20, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 6.55-19.03
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.