“UB Comedy” клубын залуус сүүлийн өдрүүдэд түнжин тасарч буйгаа цахим хуудаснаа дэлгээд авсан.  Хар Төөгөө, Хантүмэн, Амараа нар инээдмийн клубээсээ орхижээ. Тэдний салах болсон шалтгаан нь мөнгөнөөс болсон гэдгээ олон нийтэд цацсан. Тэгвэл "UB Comedy” клубээсээ өрх тусгаарласан залуус "Comedy lab" нэртэй клуб байгуулжээ. Харин тэд нүцгэлээд эхэллээ. Тэдний энэхүү үйлдлийг инээдэм, ханиадаар хүлээн авч байгаа бол нөгөө хэсэг нь эрчүүд нүцгэлээд эхлэхээр юу болох вэ хэмээн толгой сэгсэрч байна. Тус клубынхэн тун удахгүй хэмээн нүцгэн зургаа дэлгэсэн юм. Юу үзүүлж, харуулах болоод ийнхүү нүцгэлэв, хүлээж л сууя даа.

Д.Ана